Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр хурандаа Б.Баатархүү “ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх газраас 2017 оны эхний 11 сарын байдлаар 489 хүнд холбогдох 181 хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулжээ. Үүнээс 270 хүнд холбогдох 112 хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр эцэслэн шийдвэрлэсэн байна.
2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэдээс ирсэн мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шалгалт хийхэд нэг иргэний гэрт 25-35 насны 3 эрэгтэй, 2 эмэгтэй хүн хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдсон.
Хэргийн газраас хар тамхи татах хэрэглүүрийг хураан авсан. Тухайн этгээдүүдийг сэжигтнээр татаж, мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна” гэж мэдээллээ.