Харүмафүжи Д.Бямбадорж Таканоива А.Баасандоржийг толгой руу нь пивоны шилээр цохиж хүнд гэмтэл учруулсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэвлэл мэдээллийн гол шуугиан байлаа. Эл явдалд Японы болон дэлхийн томоохон хэвлэлүүд Харүмафүжи Д.Бямбадоржийг буруутгасаар өнөөдрийг хүрч байгаа. Харин өчигдрөөс эхэлж Японд энэ асуудалтай холбоотой шинэ шуугиан дэгдэж хэргийн буруутнаар Таканоива А.Баасандорж түүний дэвжээний багш Таканохана Ояката нарыг буруутгаж эхэлжээ.
Тухай үед Харүмафүжи Д.Бямбадорж Таканоива А.Баасандорж нар тухайн газарт байсан нь үнэн бөгөөд маргалдсан нь ч үнэн юм байна. Гэхдээ толгой руу нь пивоны цохисон гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл аж. Ам мурийж улмаар заамдалцан нэгнээ түлхэж, нудралцсан төдий асуудлыг Таканоива А.Баасандорж түүний дэвжээний багш Таканохана Ояката ашиглан ийм хэмжээний сенсаци дэгдээхэд хүрчээ. Уг нь Харүмафүжи Д.Бямбадорж асуудал үүссэний маргааш уучлал хүсч, ойлголцохоор Таканохана Оякатагийн дэвжээнд очсон ч тэд зугтжээ.
Мөн Таканоива А.Баасандоржийн гавал цуурч, хүнд гэмтэл учирсан гэх Японы шүүх эмнэлгийн дүгнэлт, тодорхойлолтыг багш Таканохана Ояката нь хуурамчаар үйлдүүлсэн нь илэрчээ. Магадгүй маргаан, зодооныг санаатай зохион байгуулсан уу гэдэг асуулт хүртэл тавигдан шалгах магадлалтай байгаа юм байна. Энэ хэрэгт зөвхөн Монголын хоёр сумоч бус Таканоива А.Баасандоржийн багш Таканохана Ояката болон шүүх эмнэлэг, дүгнэлт гаргасан эмч нь хүртэл гэрч, сэжигтнээр татагдан хамрах хүрээ нь тэлжээ. Одоогийн байдлаар Харүмафүжи Д.Бямбадорж цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөөд байгаа гэсэн мэдээлэл байна.
Эх сурвалж: Undesten.mn