“Мөнгөгүй иргэд Хас банкны үүдээр шагайх ч хэрэггүй” болжээ

f699f60f29ce1814originalМонгол улсын засгийн газраас ажилтай орлоготой бол орон сууцтай болох боломжтой гэх найман хувийн хүүтэй орон сууцны зээл хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Засгийн газраас иргэддээ олгож байгаа энэ боломжийг эдлэхэд иргэд орон сууцныхаа нийт үнийн  дүнгийн 30%-йиг төлсөн шаардлагатай гэж заагаад байсан юм.

Өнөөдөр 1 өрөө байрны үнэ багаар бодоход доод тал нь 40-50 сая төгрөг байгаа. Гэтэл үүний 30% гэж үзвэл урьдчилгаа төлбөрт 10 гариу сая төгрөг өгч байж ипотекийн зээлд хамрагдана гэсэн үг юм. Мэдээж хэт хатуудсан санагдаж байсан ч хөтөлбөр хэрэгжсэн эхний 46 хоногт 7301 иргэнд 411.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгосон байдаг.

Зээл хамрагдсан иргэдээс гадна. Энэхүү хөнгөлөлттэй зээлд хамрагдахыг хүсэж байгаа ч урьдчилгаа төлбөр дээрээ гацаж яахаа мэдэхгүй яваа олон иргэд бий.

Гэтэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн  “Хас” банкны Улаанбаатар дахь салбарууд зээлийн урьдчилгаа төлбөрөө 50 хувь болгон нэмэгдүүлжээ. Хөнгөлөлттэй орон сууцны зээлд хамрагдаж орох оронтой болох гэж ядаж яваа иргэдэд ийнхүү “Хас банк” хатуурхаж байна. Өнөөдөр 30%-йиг  яая даа гэж байгаа иргэд 50% гэвэл төлж дийлэхгүй нь мэдээж юм. Үүнээс үзэхэд “Хас банк” хэрэглэгчдээ ялгавар үзэж мөнгөтэй харилцагч нартай гэрээ хийж үйлчлэхийг хүссэн бололтой.   Ингэхлээр  цалингаас цалингийн хооронд амьдардаг ядарсан ард иргэд “Хас банкны” үүдээр ч шагайх хэрэггүй юм байна.

 Тус банкны ажилтнаас зээл гаргаж байгаа эсэхийг тодруулахад, “манай энэ салбар орон сууцны потекийн зээл олгохоо больсон. Одоо 11-р хороолол, Сонгино хайрхан, 37 гээд дөрвөн салбар л орон сууцны зээл олгоно. Гэхдээ урьдчилгаа 50% ийг төлсөн тохиолдол зээлд хамрагдана” гэсэн юм. Орон сууцны урьдчилгааг яагаад  50% болгож өсгөсөн тухай лавлахад дээрээс л тийм тушаал ирсэн гэж байлаа.

Харин бусад “Хаан”, “Голомт”, “Төрийн банк” зэрэг арилжааны банкуудын зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувь хэвээрээ байгааг харахад “Хас банк ийнхүү харилцагчдаа ялгавар үзэн харицаж эхэлжээ” гэж дүгнэхэд хүргэж байна. Эсвэл цаана нь өөр ямар нэгэн шалтгаан байна уу?.

О.Рана

Ugluu-logo16

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …