Дөрвөн мөчнөөс өргөвөл “Энхбаярдаж байна” гэдэг болжээ

5d315a3cb33cee01originalӨчигдөр Сүхбаатарын талбайд “Гал үндэстэн холбооныхон” тайван жагсаал хийнэ гэж байсан ч тайван жагсаал нь гадны хэллэгээр бол “тиррорист” аллага болох дөхлөө. Түмэн завгүй явдаг төрийн түшээд арай хийн цуглаж 10 цагаас ээлжит бус чуулганаа эхлүүлж улс оронд тулгамдаад буй олон асуудлыг бултаараа хэлэлцэх  гэж байтал, ордных нь хойно дайн болох дөхсөн юм.

 Торуулбал, Төрийн ордны арын хашаанд байрлах Тамгатай хөшөөний урд “Гал үндэстэн холбоо”-ны нэр бүхий 3 хүн галт зэвсэг барьж суусан байсныг Төрийн тусгай хамгаалалтын газрын албан хаагчид саатуулахаар нэмэлт хүч дуудсан юм.

 Ийнхүү тэднийг авч явах гэж байтал, ордны гадна буун дуу гарч, хөл хорио тогтоосон юм. Энэ үйл явдлын дараа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга Н.Батхуяг цагдаа нартаа “Одоо тэр хүнийг бариад аваад яв” “одоо тэрийг нь” гэсэн даалгавар өгч байсан аж. Ингээд  жагсаалд оролцсон 10 иргэнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст аваачжээ.

b727127a0271dd28big

Харин энэхүү жагсаалд оролцсон Баянхонгор аймгийн иргэнийг цагдаа нар дөрвөн мөчнөөс нь өргөн, цагдаагийн машиндаа суулгаад аваад явхийг харсан иргэд “Энхбаярдаад аваад явчихлаа” хэмээн шуугиж байжээ.

Ийнхүү дөрвөн мөчнөөс өргөх юм бол “Энхбаярдаж байна” гэдэг үг хэрэглэдэг болсон байна. Нэгэн цагт төрийн тэргүүн байсан хүнээ дөрвөн мөчнөөс нь өргөж дан оймстой нь шоронд хийсэн улс манайхаас өөр байхгүй л болов уу.

Тийм дээ ч энэ үг мода болоод байгаа байж магадгүй юм.

О.Рана

Ugluu-logo16

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …