С. Амарсайхан:Намын шинэ дарга улс орны ирээдүйн хөгжлийн бодлогыг тодорхойлоход анхаарах ёстой

Монгол Ардын намын XXVIII Их хурал яг одоо Соёлын төв өргөөнд  болж байна. Энэ үеэр НИТХын дарга С. Амарсайхан  байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр”  XXVIII Их хурлаар хамгийн түрүүнд намын үзэл баримтлал,  бодлого чиглэл, өрнөж буй шинэчлэл, үйл ажиллагааны үндсэн зорилго чиглэлийг тодорхой болгох олон асуудлыг хэлэлцэнэ гэж харж байгаа. Монгол Ардын намын хувьд  эв нэгдлийг сахиж ажиллах нь хамгийн нэн тэргүүний  асуудал мөн боловч  иргэдийнхээ сонголтыг хүндэтгэх, намын гишүүд дэмжигчдийнхээ дуу хоолойг сонсох, оролцоог нь бий болгох нь зүйтэй. Түүнчлэн улс орныхоо хөгжлийн бодлогоо тодорхойлох  асуудлыг улам  боловсронгуй  болгож богино цаг хугацаанд үйл ажиллагааныхаа үр дүнг үзэх хэрэгтэй гэж бодож байна.  Намын шинэ дарга гишүүд дэмжигчдийнхаа оролцоог бий болгох замаар улс орныхоо хөгжлийн бодлогыг зөв тодорхойлж тогтвортой үйл ажиллагаа явуулахад анхаарах ёстой. Эрх барьж буй намын дарга гэдэг бол  улс орны ирээдүйн хөгжлийн бодлогыг яаж тодорхойлж , ямар цаг хугацаанд, хэрхэн үр дүнтэй зохион байгуулах вэ гэдгийг хамгийн нэгт тавьж явах ёстой хүний хувьд  энэ тал дээр анхаарах ёстой гэж үзэж байна”гэв.


Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …