“Салхи” хамтлаг 20 жилийн ойн тоглолтоо хийнэ

“Мартагдшгүй хайр”, “Нандин хайр”, “Хөөрхөн охин”, “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө”… олон уянга хайрын дуугаараа поп хөгжмийн ертөнцөд өөрийн орон зай, сонсогчдыг бий болгож чадсан “Салхи” хамтлаг 20 нас хүрлээ. Хайрын дууч залуус 11 дүгээр сарын 25-нд буюу энэ Бямба гарагт Улаанбаатар паласын концертийн их танхимд “Салхи 20 жил” хүндэтгэлийн тоглолтоо хийх гэж байна.

 “Салхи”, “Сонсох тусам”, “1998”, “Эрхэмсэг хөг” цомгуудын шилдгийн шилдэг, хит болсон дуунаадаас бүрдэх эл тоглолтын хөгжимчид “Айзам, “Fire”, “Rek On”, “Баян монгол” чуулгын уран бүтээлчдээс бүрджээ. Амьд хөгжим, сэтгэлд хоногшиж дурсамж хөврүүлсэн хайрын дуунууд, тохь тухтай шинэхэн Улаанбаатар палас. Дурсамжиндаа тухлан саатахыг урьж байна.   “Салхи”  хамтлаг 20 жилийн ойн тоглолтоо хийхээр бэлтгэлдээ орсон байна.  Бэлтгэлийн үеэр хамтлагийн гишүүн Д.Насанбаттай цөөн хором ярилцлаа.

-Тоглолт хэдэнд хаана болох вэ?

-11 дүгээр сарын 25-нд Улаанбаатар паласын концертийн их танхимд тоглоно. Тоглолтын бэлтгэл ажил хийгдэж байна. Бидний бие даасан дөрөв дэх тоглолт юм.  

-Энэ хугацаанд хэдэн цомог гаргасан билээ?

“Салхи”, “Сонсох тусам”, “1998”, “Эрхэмсэг хөг” цомгууд гаргасан. Бидний уран бүтээлийн ихэнх хувийг  “Айзам 2” хамтлагийн С.Гантөр, О.Хүрэлбаатар ах нарын  маань дуунууд байдаг. Энэ удаа ч гэсэн “Айзам 2” хамтлагийн ах нартайгаа ажиллаад бэлтгэлээ хийгээд явж байна.

-Тоглолтын онцлог, бүрэлдэхүүн?

-Нээх айхтар ийм тийм онцлог гэж ярих хэрэггүй болов уу. Ер нь бол “Салхи” хамтлаг өнгөрсөн 20 жилийн хугацаанд тарж бутраагүй.  Айхтар идэвхтэй биш ч гэсэн уран бүтээлээсээ хөндийрөөгүй. Энэ удаад үзэгчдийн, бидний үеийнхний сэтгэлд хоногшсон, сонсох дуртай дуунуудаа дуулна. Даралтат хөгжим С.Гантөр ах,  О.Хүрэлбаатар ах,  басс гитар “Fire” хамтлагийн Билгээ, соль гитар “Rek On” хамтлагийн Цэнд, бөмбөрчин Баянмонгол чуулгын Билгүүн нар тоглоно.

-“Салхи” хамтлагийг хүлээдэг  сонсох дуртай залуус олон байгаа. Удахгүй сэтгэл зүрхэнд хоногшсон хит дуунуудаараа уулзах тэр өдрийг хүлээх л үлдлээ. Тийм үү?

-Баярлалаа. Биднийг зорин ирсэнд. Улаанбаатар палас маань сүүлийн хоёр жил маш гоё болж өөрчлөгдсөн. Үндсэн болон техникийн засвар үйлчилгээг  хийж гэрэл, дулаан, тохь тух нь их сайхан болсон байгаа. Тэгээд энэ сарын 25-нд Улаанбаатар паласынхаа их танхимд уулзацгаая.  Тоглолтыг маань Толгой медиа продакшн, Баянгол дүүргийн ЗДТГ, “Нью стар” студи, “Монгол-Болгар Гео ХХК, Болор трейд ХХК дэмжин тусалж бас зохион байгуулж байна.

… Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө

Ухаангүй дурласан хайрынхаа төлөө

Өөрийгөө зэмлэж чамайгаа уучлавч

Өчүүхэн төдий сэтгэлд чинь хүрсэнгүй юу…  энэ дуунд нас насныхан дуртай. Хөөрхөн биш ч гэсэн хайрыг минь булаасан

Хонгор охин минь

Хөөрүү сэтгэлд минь нэгийг бодогдуулсан

Уяхан зангий чинь

Би мартья гэвч мартаж чадахгүй юм

Хайр гэдэг чинь энэ юм болов уу… Тийм ээ, үнэхээр хайр гэдэг энэ юм болов уу гэсэн тэр л мэдрэмжийг Салхийн залуус энэ дуугаараа тамгалж өгсөн.  Харин тэд одоо

Салхи дэгдэхийн тоогооор нэгэн зүрх хосолж
Салхи дэгдэхийн тоогоор шинэхэн хайрын үр сэтгэл зүрхэнд дэлбээлж
Салхи дэгдэхийн тоогооор гуниг сэдэрч
Салхи дэгдэхийн тоогоор ухаарал нэмсээр
Бидний хайрын ертөнцөд 20  жил улирчээ
Үүрдийн дурсамж болон үлдсэн хэлж зүрхлээгүй гуравхан үгний чинь төлөө
Илчлэхийг хүссэн нандин хайрын чинь өмнөөс бид дуулж байна
Дурсамжиндаа тухлан саатах үдэш 11 сарын 25 хэмээн биднийг урилаа.

 

 

эх сурвалж: chuhal.mn

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …