НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан НЗДТГ-ын А зааланд хуралдаж хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны төлөөлөгчид 100 хувийн ирцтэйгээр оролцож Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг 100 хувийн саналаар дэмжин НИТХ-аар хэлэлцүүлэхээр боллоо.

Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулан НИТХ-ын ээлжит бус хуралдааныг 11 сарын 27-ний өдөр хийхээр товлолоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогын үр дүнд улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ

Сэлэнгэ аймаг 2026 оны 08 дугаар сарын 28- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол …