Б.Хурц: Төр намайг боль гэвэл би болино

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа” нэвтрүүлгийн 2017 оны 11-р сарын 20-ны дугаарт ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц оролцлоо.

Тэрбээр “Д.Эрдэнэбатын өрөөнд Ж.Батзандан намайг хараад цочоод үсэрч хажууд суугаад гуя руу цохисон. Тэгээд жаахан хэрэлдсэн.

Энэ яагаад намайг ална гэснээ ярихгүй байгаа юм. Намайг бас ална гэсэн шүү дээ. 2013 онд намайг АТГ-т ажиллаж байхад Хойд Солонгосын хүмүүс ирж уулзаад Лу.Болдоос 300 мянган ам.доллар авч өг гэсэн.

Ер нь Дашдэлэг генерал Лу.Болдыг 300 мянган ам.доллар авсан гэж хэлсэн. Гэхдээ хэрэг нь хэрэгсэхгүй болоод замарчихсан л даа.

Ц.Нямдоржийн зохион байгуулсан чавганцын хэрүүл төрийг үнэгүйдүүлж байна. Ц. Нямдорж бид хоёрын хагарлын шалтгаан Зоригийн хэрэг. Хоёрдугаарт тусгай албаны асуудал.

14 хоногийн дараа эд нар С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлаж чадахгүй. Гүйцэд шалгах ёстой. Энэ мөчид зарлавал хүн хэлмэгдэнэ.

Төр намайг яв гэсэн болохоос би өөрөө явна гээгүй. Төр намайг боль гэвэл би болино. Би ер нь төрөө хүндэлж амьдардаг “гэлээ.


Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …