“Онгон Жэйн” инээдмийн кинонд Т. Бархүү, Г. Анхмаа, Г.Мэнд-Амар нар дуу оруулжээ

“Channel 11” телевизээр энэ сарын 27-ноос эхлэн гарах “Онгон Жэйн” инээдмийн цуврал кинонд жүжигчин Т. Бархүү, дуучин Г. Анхмаа, Г. Мэнд-Амар нар  дуу оруулжээ.

“Онгон Жэйн” инээдмийн цуврал кино нь АНУ-ын The CW сувгийн дэлгэцнээ анх 2014 онд гарч үзэгчдийн хүртээл болж байжээ.

Киноны товч агуулга:

Зохиолч болох мөрөөдөлдөө хөтлөгдсөн Жэйн Виянева гэх залуу бүсгүй багшийн мэргэжлээр сурахын хажуугаар Мяамигийн нэгэн тансаг зочид буудалд ажилладаг. Жэйн савангийн дуурь байнга үзэх дуртай, өөрийг нь хүмүүжүүлсэн хоёр эмэгтэй болох гоолиг биетэй сэтгэлээрээ залуу ээж Сиомара, чин сүжигт эмээ Алба нарынхаа нөлөөгөөр хайр дурлалыг өөр өнцгөөс харах болж, тэрнийг маш сайн ойлгож, дэмждэг найз залуу Майклтай гэрлэх хүртлээ охин биеэ хадгалахаар шийддэг. Нэгэн удаа эмчид үзүүлэхээр очоод өөр хүнд суулгах ёстой үрийн дээжийг санамсаргүй сулгуулснаар амьдралдаа төлөвлөсөн бүхий л ажил нь орвонгоороо эргэнэ. Тэр амьдралынхаа хамгийн чухал шийдвэрийг гаргаж, амьдрал нь бүхэлдээ өрчлөгдсөнөөр байнга үзэх дуртай савангийн дуурь шигээ адармаатай, тааварлахын аргагүй байдлаар амьдарч эхэлнэ.


Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …