Арктикт Монголын далбааг мандуулах С.Номинд саналаа өгөөрэй /видео/

“Fjällräven Polar” бол жил бүр Арктикт 200 гаруй сургуультай нохойтой 300км аялалд явдаг томоохон хэмжээний үйл ажиллагаа билээ. Аяллын багийн гишүүн болохыг хүссэн хүмүүс   http://polar.fjallraven.com/-д бүртгүүлэн, аялалд, ялангуяа уулын аялалд туршлагатай болохоо харуулсан бичлэгээ оруулж хүмүүсээс санал авдаг.

Хамгийн их санал авсан хүмүүс аяллын  багт ордог байна. 2014 онд  Э.Цэрэндолгорт дэлхийн улс орнуудад амьдран суугаа Монголчууд саналаа идэвхтэй өгснөөр Пакистаны өрсөлдөгчөө ардаа орхиж аяллын багт орж байсан. Өнгөрсөн жил уулчин Б.Загдсүрэн “Fjällräven Polar”-ын багийнхны тоонд орж аялалд явсан.

Харин 2018 оны эхээр болох “Fjällräven Polar”-ийн аяллын багийн гишүүдийн тоонд орохоор С.Номин нэртэй бүсгүй өрсөлдөж байна. Тэрээр АНУ-ын Калипорни мужид амьдардаг бөгөөд аяллын “Nomadic Hiking” клубын гишүүн.

Хэрвээ С.Номин “Fjällräven Polar” аяллын баг багийн гишүүдийн тоонд орж чадвал Монголын далбааг Арктикт мандуулах юм. Түүнд саналаа өгөхийг хүсвэл энэ холбоос руу ороорой.

  


Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …