Нийслэлийн Засаг дарга С.Батболд 2018 оны нийслэлийн төсвийг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайханд маргааш өргөн барих бололтой. Төсөв өргөн бариагүй бага зэрэг хойшилж байгаа шалтгааны нэг нь Ерөнхийлөгчөөс улсын төсөв хориг тавьсантай холбоотой аж.
УИХ энэ сарын 15-нд багтаан 2018 оны төсвийн хуулийг баталсан. Энэ дагуу аймаг, нийслэлийн төсвийн хуулийг өргөн барих эрх үүсдэг юм байна. Аймаг, нийслэлийн удирдлагууд төсвөө маш сайн төлөвлөж байж батлуулахыг Сангийн яамнаас сануулсан байна. Учир нь ирэх жил төсвийн тодотгол хийхгүй хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдээд буй.
НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хороодоор хэлэлцүүлэх юм байна. Тиймээс ирэх онд юу хийх шаардлагатай вэ гэдэг талаар иргэдийн саналыг сонсохоос эхлээд өргөн барихын өмнө хийх ажил олон байгаа юм.
Хуульд зааснаар Нийслэлийн 2018 оны төсвийг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар ирэх арванхоёрдугаар сарын 5-нд багтаан батлах ёстой.
Эх сурвалж: mminfo.mn