Ричард Гир Хамарын хийдийг нисэх онгоцоор тольдов

Холливудын алдарт жүжигчин Ричард Гир Монголд байх хугацаандаа Хамарын хийдийг нисдэг тэргээр тольджээ. Тэрээр шинээр хийх киноныхоо судалгааг хийх зорилгоор манай оронд ирсэн билээ.

20 гаруй насандаа Бурхны шашин сонирхож эхэлсэн тэрээр 14-р Далай ламтай Энэтхэгт анх уулзсан байдаг. Улмаар Бурхны шашны Гэлүгбагийн ёсонд шамдаж эхэлснээр Бурхны шашинтай алдарт жүжигчдийн нэг болсон юм.

Өнгөрөгч ням гаригт Дорноговь аймагт зочилсон Холливуудын одыг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганзориг хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.

Ричард Гирийн Хамарын хийдийг нисдэг тэргээр тольдсон бичлэгийг энд  дарж үзэх боломжтой.


Санал болгох мэдээ

“Халуун бороо” киноны дууг МУГЖ Х.Лхагвасүрэн, реппер Desant нар хамтран дуулжээ

“Милл” кино компани ээлжит уран бүтээлээ “Халуун бороо” нэртэйгээр үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод буй. Энэ …