11 дүгээр сарын хүүхдийн мөнгө дансанд орж эхэллээ

УИХ-аас бүх хүүхдийн мөнгийг бүрэн олгоход шаардагдах 104.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэсэн билээ.

Ингэснээр найм, ес, аравдугаар сарын хүүхдийн мөнгийг бөөнд нь өгсөн.

Харин 11, 12 дугаар сарын мөнгийг тухайн сарын 20-ны өдрөөс хойш дансанд нь шилжүүлнэ гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлж байсан юм. Энэ дагуу хүүхэд бүрт 20,000 төгрөгийг данс руу нь шилжүүлж эхэллээ.

Шинэ төрсөн хүүхдийн мөнгийг эх, эцэг нь өөрт ойрхон дурын арилжааны банканд очиж өргөдлийн маягтыг бөглөн, данс нээлгүүлэн хүүхдийн мөнгөө авах боломжтой. Хэрэв хүүхдийн мөнгө авах өргөдлөө өгсөн боловч мөнгө аваагүй байгаа шинэ төрсөн хүүхдүүдийн хувьд өргөдөл өгсөн сараар нь тооцон энэ онд багтаан нөхөн олгох тул шаардлагатай мэдээллийг оршин суугаа сум, хорооны нийгмийн ажилтнаас тодруулахыг зөвлөж байна.

 

Санал болгох мэдээ

Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав

Өнөөдрийн /2026 оны гуравдугаар сарын 11/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад …