Байгалийн баялгийг сэргээгдэх болон сэргээгдэхгүй гэж хоёр хуваадаг билээ. Сэргээгдэх байгалийн баялгийн хувьд цаг хугацааны аясаар дахин төлждөг бол сэргээгдэхгүй байгалийн баялгийн хувьд мэдээж дуусч үгүй болвол дахин бий болгох аргагүй билээ. Нэгэнт дуусч үгүй болсон байгалийн баялгийг төстэй зүйлээр орлуулж хийхийг бид эрдэмтэд болон инженерүүдэд найдах зам үлдэх юм. Тэгвэл бидэнд хэдэн жил хэрэглэх байгалийн баялаг үлдсэн болохыг сонирхъё.
Тос
Сүүлийн үед шавхагдаж эхэлж байгаа байгалийн баялаг бол тос. Хүн төрөлхтөн жилд 200 сая тонн тос хэрэглэдэг. Хэрэв яг энэ байдлаар үргэлжилбэл тосны нөөц 40 жилийн дотор дуусах аж. Цахилгаан машин болон био түлш ашиглаж эхэлсэн нь тосыг хэмнэх арга болж байгаа юм.
Нүүрс
Дараагийн дугаарт нүүрс орж байна. Нүүрсийг эрчим хүчнээс гадна зарим төмөрлөгийг үйлдвэрлэхэд ашигладаг. Тэгвэл бид сүүлийн 120 жилийн хугацаанд нүүрсийг хэрхэн хэрэглэсэн шигээ үргэлжлүүлж хэрэглэсээр байвал бас 40 жилийн дараа шавхагдаж дуусна гэсэн тооцоо гарсан байна.
Хөнгөн цагаан
Хөнгөн цагаан хүртэл аажмаар шавхагдаж байгаа байгалийн баялгийн тоонд оржээ. Хэрвээ хүн төрөлхтөн хөнгөн цагааныг одоогийн хэрэглэж байгаатай адилаар хэрэглэсээр байвал 70 жилийн дараа шавхагдаж дуусах аж. Тиймд энэхүү элементийг дахин боловсруулж хэрэглэх нь чухал болоод байгаа.
Ус
Хэдийгээр дэлхийн бөмбөрцгийн 70 хувийг ус эзэлдэг ч гэлээ бидний уудаг ундны цэвэр ус үүний зөвхөн 2 гаруй хувь нь байдаг. 10 жилийн дараа дэлхийн хүмүүсийн 2/5 цэвэр усны хомсдолд орно гэсэн судалгаа гарчээ.