СУИС-ийн хүндэт профессор, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Нанжидын бүжгийн урлагт ажил, амьдралаа зориулан зүтгэсэний 70-н жилийн ойг 11,12-р сард тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Ойн хүрээнд “Д.Нанжид судлал” эрдэм шинжилгээний хурал, “Монгол бүжгийн түүх, дэг зохиомж” номын нээлт, “Дунжаагийн Нанжид” номын нээлт, “Монголын уламжлалт бүжиг, бий бийлэгийн өв залгамж” VI уралдаан, “Д.Нанжид бүжгийн урлагт 70 жил” хүндэтгэлийн тоглолт зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдах аж. Ийнхүү ойн хүрээнд зохион байгуулагдах дээрхи үйл ажиллагаануудын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр 11 сарын 27-ны 12:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд зохион байгуулагчид болон уран бүтээлчдийн төлөөлөл хэвлэлийн хурал хийх юм.
Хэвлэлийн хуралд СУИС-ийн БУС-ийн захирал, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, СУИС-ийн БУС-ийн зөвлөх профессор, МУАЖүжигчин, ХБаатар, Төрийн шагналт Б.Жамъяндагва, Ардын урлаг бүжиг судлалын профессорын багийн тэргүүн С.Дулам, ҮУИТеатрын бүжиг дэглээч, МУУГЗ Д.Баярбаатар, СУИС-ийн БУС-ийн багш, МУГЖ Д.Энхгэрэл, СУИС-ийн БУС-ийн багш, МУГЖ Ж.Эрдэнэхорлоо, Улсын филармоны ерөнхий найруулагч, МУГЖ, төрийн соёрхолт С.Сүхбаатар, СУИС-ийн БУС-ийн багш, МУГЖ О.Ууганбаяр, Бүжгийн багш, бүжиг дэглээч, МУГЖ Ц.Чимэдцэрэн, ЦДБЭЧ-ийн дэд дарга Л.Баттөр, ХЦДБЧ-ийн бүжиг дэглээч С.Алтансэлэм, СУИС-ийн БУС-ийн багш, УДБЭТ-ын балетмейстер Ц.Чинзориг нар оролцох аж.
эх сурвалж: zaluu.mn