А.Батцэцэг 23 хүртэлх насны ДАШТ-ий анхны медальтан боллоо

ДАШТ-ий анхны медальтан А.Батцэцэг зурган илэрцүүд

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Польшийн Быдгош хотод болж байна. Чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн 55, 58, 63, 75 кг-ын жингийн барилдаанаар эхэлсэн. Эхний өдөр монголын дөрвөн бүсгүй зодоглосноос 58 кг-ын жинд 2014 оны залуучуудын дэлхийн болон Азийн аварга, 2011 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий алт, 2015 оны Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн мөнгө, 2014, 2017 оны хүрэл, Чувашийн Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын нээлттэй тэмцээний мөнгө, хүрэл, Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит ОУТ-ий алт, “Mongolia Open” ОУТ-ий нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл, насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгөн медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг мөнгөн медаль хүртэв. Тэрбээр Польшийн дэвжээнд эхний даваанд 2015 оны залуучуудын дэлхийн аварга Шведийн Элин Йоханна Нильссоныг 2:1-ээр, шөвгийн наймд Энэтхэгийн Сангеета Сангеетаг цэвэр, хагас шигшээд БНХАУ-ын Ван Шиаосенийг оноогоор цэвэр (10:0) ялж, алтан медалийн төлөөх барилдаанд залуучуудын дэлхийн хошой аварга Японы Юзүрү Күманод 1:6-гаар ялагдсан юм.

“U-23”-ын ДАШТ-ий анхны медальтан А.Батцэцэг өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх гэсэн гурван насны ангиллын ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн түүхэнд анхны тамирчин боллоо. Гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн байдаг. Түүнчлэн А.Батцэцэг гурван жилийн давтамжтай гурван насны ангиллын ДАШТ-ээс (“Сомбатхей-2011” өсвөр үеийн ДАШТ-ээс мөнгө, “Загреб-2014” залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртсэн) медаль хүртээд байна.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …