Чөлөөт бөхийн ДАШТ-ны 2 дахь өдрийн барилдааны сонин хачинаас

1370246_372155832921255_1839748565_n Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанууд болж, медалийн эзэд тодорлоо. Тэмцээний хуваарийн дагуу хоёр дахь эрэгтэйчүүдийн 60, 84, 120 кг-ийн жингийн барилдаанууд болсон. Манай бөхчүдээс 60 кг-д ОУХМ Э.Ням-Очир, 84 кг-д ОУХМ О.Үйтүмэн, 120 кг-д ОУХМ Ж.Чулуунбат нар хүч үзлээ. Хоёр дахь өдрийн барилдаанд 60 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Энхсайханы Ням-Очир хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсанаар тавдугаар байрт шалгарлаа. ОУХМ Э.Ням-Очирын хувьд хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Баржанг Баржангт ялагдсан юм.

Харин 84 кг-ийн жинд барилдсан ОУХМ О.Үйтүмэн эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Латвийн Армандс Звирбулисийг, дараагийн барилдаанд Румыний Стефан Георгитаг ялсан ч Белорусийн Мурад Гайдаровт оноогоор ялагдсан юм. Улмаар Гайдаров мөнгөн медалийн төлөөх барилдаанд Украйны Ибрагим Алдатовт дийлдсэн тул О.Үйтүмэн дагах барилдаан хийх боломжгүй болсон юм.

120 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Ж.Чулуунбатын хувьд эхний барилдаанд Молдавын Андрей Романовыг оноогоор ялсан ч дараагийн барилдаанд Азербайжений Жамаладдин Магомедовт ялагджээ.

60 кг-ийн жингийн медальтнууд:
Энэ жинд 39 бөх барилджээ

1.Бекхан Гойгереев /ОХУ/
2. Владимер Дубов /Болгар/
3. Баржанг Баржанг /Энэтхэг/
3.Масоуд Есмаельпур
…5. Энхсайханы Ням-Очир /Монгол/ 

84 кг-ийн жингийн медальтнууд: 
Энэ жинд 37 бөх барилджээ. 

1.Ибрагим Алдатов /Украйн/
2. Рэйнерису Перес Салас /Куба/
3. Иштван Вереб /Унгар/
3. Эсхан Лашгари /Иран/

….8. Оргодол Үйтүмэн /Монгол/

120 кг-ийн жингийн медальтнууд: 
Энэ жинд 29 бөх барилджээ. 

1.Хажимурат Гацалов /ОХУ/
2. Ален Засэев /Украйн/
3. Гено Петряшвили
3. Таха Акгүл /Турк/
…11. Жаргалсайханы Чулуунбат /Монгол/

Санал болгох мэдээ

Чөлөөт бөхийн 5 тамирчин “Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх эрхээ авчээ

“Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Монголын таван тамирчин оролцох эрхээ авсан бол Турк …