Манай улс хар тамхи, тэсэрч дэлбэрэх бодис илрүүлэх төхөөрөмж ашиглаж эхэллээ

БНСУ-ын Ерөнхий прокурорын газар Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газартай хамтран “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг сайжруулах -2017” төслийг хэрэгжүүлж дууссан байна.

Төслийн хүрээнд тус албаны Хар тамхитай тэмцэх газар нь Англи улсын Smiths Detection компанид үйлдвэрлэгдсэн хоёр ширхэг IONSCAN 600 төхөөрөмжийг хүлээн авч үйл ажиллагаандаа ашиглаж эхэлжээ. Энэхүү төхөөрөмж нь зөөвөрлөхөд хялбар, зөөврийн өндөр мэдрэгчтэй илрүүлэгч багаж юм.

Уг төхөөрөмж нь тэсэрч дэлбэрэх бодис, хар тамхи, мансууруулах бодисыг нарийвчлан илрүүлэх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бөгөөд дэлхийн томоохон улсуудын нисэх буудал, хил, гаалийн байгууллагуудад өргөнөөр ашигладаг.
Гар ажиллагаа болон арчдас цуглуулах хослосон ажиллагаа бүхий үр ашигтай, нэг удаагийн саваагаар ажилладаг. Энэхүү саваа нь ул мөрний хэсгүүдийг үр ашигтайгаар түүж авах, бохирдох эрсдэлийг багасгах болон хүний гарнаас дээж авахад зориулагдан хийгдсэн хамгийн тохиромжтой арга барил аж.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

 

 

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …