ХОНЬ (3/21-4/19)
Энэ өдөр таныг зовоох цорын ганц асуудал бол эрүүл мэнд тань юм. Шаардлагатай гэж үзвэл эмчид хандах хэрэгтэй. Үүний зэрэгцээ ардын уламжлалт эм тан хэрэглэх, биеэ био энергийн аргаар эмчилгээ хийлгэвэл туйлын үр дүнтэй байхыг од эрхэсийн байрлал сануулж байна.
ҮХЭР (4/20-5/20)
Эрүүл мэндээ анхаарах өдөр. Таны эрүүл мэнд сэтгэл санааны байдал, амьдралын хэв маягаас шууд шалтгаална. Тэгээд ч энэ үед та эрүүл мэндтэй холбоотой асуудлуудад хойрго хандаж байна. Эрүүл амьдрах хэв маягийг мөрдвөл ноцтой өвдөхөөс сэргийлж чадна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Таны гэр бүлийн харьцаа бэхжих төлөвтэй. Хайртай хүнээ гомдоосон тэгээд ч энэ нь таны буруу бол энэ үйлдлээ дахин давтахгүй гэдэгээ улиг болоогүй хэлбэрээр шийдвэртэй илэрхийл. Энэ ордныхон бүтээлчээр хамтран ажиллахдаа удаан хугацааны, үр бүтээлтэй байдаг зантай.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Ажил хэрэг сайн зохион байгуулснаар эрч хүч авна. Гэртээ ачаалал авснаар саад учирч боломгүй. Та энэ өдөр бусдын сэтгэл санааны байдлаас хамаарах бололтой. Найз нөхөдтэйгөө зугаацахад хэмжээний зардал гарах боловч таашаал авах болно.
АРСЛАН (7/23-8/22)
Энэ өдөр та хайр энхрийллээр дүүрэн байвч, та дотны хүнээсээ сэтгэл зүйн хараат болохгүй байхыг хичээ. Хайрын болзооноос татгалзсаны хэрэггүй. Оройг намуун дулаан газар өнгөрүүлж урьдах байдлаа цэгнэ.
ОХИН (8/23-9/22)
Хосуудын харилцаа сайн байна. Та хоёр бие биенээ сайн ойлгоно. Үл ойлголцохоос болгоомжил. Гэрээ хэлэлцээр байгуулах хэлхээ холбоо тогтооход тааламжтай.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Гараг эрхэсийн байдал гүн ухааны ба шашны асуудалд хүчтэй нөлөөлнө. Чухал шалгалт өгөх, эрдэм шинжилгээний илтгэл хамгаалах энэ өдөр маш тохиромжтой. Өөрийнхөө нөөц бололцоог харуул. Үүргээ сайн биелүүлнэ. Шинэ албан тушаалд очиход та бэлэн байх ёстой.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Дотоод оюун санааны үл хамаарал, сэтгэл санааны эрх чөлөөг хайхдаа найз нөхдөө бүү оролцуул. Тэд танд атаархаж, хохирол учруулж болзошгүй байна. Сайхан цаг болон таатай үйл явдал тохиохыг хүлээн бүү гараа хамхи. Өөрийгөө шаргуу хөдөлмөрт зориул. Амжилт нь таны шийдмэг болон сонор сэрэмжтэй байдлаас шалтгаалах болно.
НУМ (11/22-12/21)
Гэр бүлээрээ, найз нөхөдтэйгээ ширээ тойрон суух, эвлэрэх, чин сэтгэлээсээ уучлахад сайн өдөр. Гал голомтоо тохижуулахад онцгой сайн. Гэр ахуйн асуудлууд баяр баясгалан болгон хувирга. Худалдан авалт, бэлэг танай гэр бүлийнхэн, найз нөхдийг чинь дуу алдахад хүргэнэ. Өдрийг гэр бүл, найз нөхөддөө зориул.
МАТАР (12/22-1/19)
Гэр бүлд амар амгалан ноёлно. Хосууд харцаараа ойлголцоно. Хүүхдүүдийнхээ бүхий л нууцыг хуваалцаж, тэдэнд ухаалаг зөвлөгөө өгч чадна, Хайртай хүмүүстээ цаг гарга. Тэд таны мөрөөдлөө биелүүлэхэд туслана.
ХУМХ (1/20-2/18)
Гэр бүлийн асуудал гарна. Та гэр бүлийнхээ уур амьсгалыг сайжруулах хэрэгтэй. Гэрт чинь гэнэтийн зочин зочлоход та бэлэн байна уу. Өнөөдөр ямар нэг ажил дээр төвлөрөх, оюун санаагаа цэгцлэхэд төвөгтэй өдөр болно.
ЗАГАС (2/19-3/20)
Архаг өвчнүүд сэдэрнэ. Өвчин таныг одоо хүртэл тийм ч их зовоогоогүй. Мөн та баашилдаггүй бол та халдварт өвчин тархсан үед ч дажгүй өнгөрөөж чадах юм байна. Хэт ядарч дархлаагаа сулруулахгүйн тулд цаг хугацаа, хүч чадлаа зөв хувиарла. Эрэлт шаардлагад тэвчээртэй, даруу хандаарай. Бусдад өөрийн үзэл бодол, амьдралын хэв маягийг тулгах хэрэггүй.