Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Азийн хөгжлийн банкны Зүүн өмнөд Азийг хариуцсан дэд ерөнхийлөгч Стивэн Гроффийг Төрийн ордонд хүлээн авч уулзав. Ноён Грофф Монгол Улс, Азийн хөгжлийн банктай олон жилийн турш амжилттай хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэхийн ялдамд уг хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Хоёр тал Монгол Улсад тулгамдаж буй асуудлууд болон цаашид эдийн засгийн салбарт хамтран ажиллах ирээдүйн төлөвлөгөөний талаар харилцан санал солицов. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа чухал ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүдийн талаар дурьдаад, цаашид хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллах харилцааг гүнзгийрүүлэх болон Монгол Улсад өрнөж буй их бүтээн байгуулалтын үйл явцад Азийн хөгжлийн банкийг хувь нэмрээ оруулахыг уриаллаа.
Санал болгох мэдээ
Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна
Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …