2017 оны 11 дүгээр сарын 25, 26-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 577 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 407 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 1 хүн гэмтэж бэртсэн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 10 осол, мөргөлдөх хэлбэрээр 15 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 3 бүртгэгджээ. Орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирсон.
Тухайлбал:
1. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын сайханы хөтөл гэх газар Hyundai Porter маркийн автомашин онхолдож, жолооч Т нь нас барсан хэргийг шалгаж байна.
2. Баянгол дүүргийн Жамсранжавын гудамж, “Номин” их дэлгүүрийн арын 14а-байрны баруун замд амины Kia Bongofrontier маркийн автомашины жолооч нь Toyota Toyoace маркийн автомашины М жолоочтой мөргөж ослын газрыг орхиж зугтаасан хэргийг шалгаж байна.
Эх сурвалж: ЗЦГ