“Sweetymotion”- “Чи миний хавар” шинэ уран бүтээл

Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат энэ сарын 27, 28-нд “Сhuka and friends Содон аялгуу” тоглолтоо “Улаанбаатар палас”-ын концертийн их танхимд зохион байгуулахаар болсон билээ.

200 гаруй хүн оролцох гурван цаг гаруй үргэлжлэх түүний тоглолтод “Харанга”, “Чингис хаан”, “Никитон”, “Sweetymotion”, “Гурван охин” хамтлаг, гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг тэргүүтэй уран бүтээлчид оролцож, содон аялгууг хүргэх юм.

Харин энэхүү тоглолтонд зориулж “Sweetymotion” хамтлаг Ц.Чулуунбатын “Содон аялгуу” цомогт орох “Чи миний хавар” нэртэй шинэ уран бүтээлээ клипжүүлжээ. “Чи миний хавар” дууны аяыг УГЗ Ц.Чулуунбат бичсэн бол үгийг Ш.Урьхан зохиожээ.


Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …