“Speed” хамтлаг шинэ клипний зураг авалтаа Монголд хийнэ

Өмнөд Солонгосын “Core contents media” компанид харьяалагддаг “T-ARA” болон “Davichi”, “Speed”, “Seeya” хамтлагууд “ETV” телевизийн урилгаар Улаанбаатар хотноо зочилж, тоглолт хийх гэж буй.

Тэдний нэг болох “Speed” хамтлагийнхан өчигдөр Монголд хүрэлцэн ирлээ. Тэднийг фэнүүд нь “Буянт-Ухаа”  онгоцны буудалд халуун дотноор угтжээ. Сонирхуулахад, “T-ARA” хамтлагийн тоглолтод оролцохоор уригдсан “Speed” хамтлагийн залуус өөрсдийн нэгэн шинэ клипний зураг авалтаа Монголд хийхээр төлөвлөсөн гэнэ. Тэд “Сүнжин гранд” зочид буудалд байрлаж байгаа бөгөөд өнөөдөр Улаанбаатар хотоор аялж, тоглолт болох газартайгаа танилцах юм байна.

Харин “T-ARA” болон бусад хамтлагийн гишүүд маргааш Улаанбаатар ирэх юм байна. Тэдний тоглолт төлөвлөсөн ёсоор энэ бямба гаригт буюу есдүгээр сарын 21-нд 19:00 цагаасТөв цэнгэлдэх хүрээлэнд болно

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …