Толгойн алчууртайгаа гулгадаг Арабын уран гулгагч Захра Лари

Арабын Нэгдсэн Эмирт Улсын 22 настай уран гулгагч Захра Лари ОУ-ын мэргэжлийн уран гулгагчдын тэмцээнд толгойн алчууртай гулгасан анхны болоод Персийн булангаас ОУ-ын тэмцээнд оролцсон анхны тамирчин болсон билээ.

Түүний эх оронд +48 хэм хүртэл халдгийн зэрэгцээ Формула 1, морь, тэмээний уралдаан, крикет болон шүхрийн спортын тэмцээн болдгоороо алдартай. Харин Араб саяхнаас Олон Улсын Уран Гулгалтын Холбоонд нэгдсэн нь Захра Ларигийн гавъяа.

Тэрээр 10 жилийн өмнөөс уг спортоор хичээллэж эхэлсэн. Сурагч байхдаа Абу Дабид өглөө бүр 04:30-д болон хичээлээ тараад үдээс хойш сургуулилтдаа гардаг байв. Араб эмэгтэйчүүдийн толгойн алчуурыг “Абаяас” гэдэг. Уламжлалаа дагаж Захра уран гулгалтаар хичээллэхдээ ч өөрийн абаяасыг зүүх ёстой.

Мөн эрэгтэй хүмүүсийн өмнө спортын хувцастайгаа гарч гулгах тийм ч амар байгаагүй аж. Түүний аав спортыг нь эхэндээ дэмждэггүй байсан ч охиныхоо дур сонирхлыг хорьж чадаагүй. Захра 2012 онд Италид болсон Европын цомын төлөөх тэмцээнд оролцох үеэр шүүгчид хувцаслалтаас нь оноо хасч байсан байна.

Захра “Би шүүгчдийг оноо хассанд ундууцаагүй. Тэд толгойдоо алчуур зүүсэн тамирчинг анх удаа хараад оноо хэрхэн тавихаа шийдэж чадахгүй байсан байх.” хэмээсэн байна. Энэ тэмцээний дараа түүнийг Унгарт байхад Олон Улсын Уран Гулгалтын Холбооноос дуудаж алчуурыг нь шалгахыг хүсчээ.  Тэгээд түүнд дараа дараагийн тэмцээнүүдэд алчууртайгаа оролцох нь асуудалгүй хэмээн хэлсэн аж.

Захра өнгөрсөн есдүгээр сард Өмнөд Солонгост болсон Өвлийн Олимпод оролцсон бөгөөд дөрвөн тивийн цомын аваргын төлөөх тэмцээнд бүгдэд нь оролцох зорилгыг тавиад байгаа.

 

Захра Арабт 75 хүнтэй уран гулгалтын клубтэй. Тэрээр “Хүмүүс заримдаа эсэргүүцдэг ч уг клубээ хаах бодол огт байхгүй. Дасгал сургуулилтаа сайн хийх хэрэгтэй. Үүндээ хайртай байх хэрэгтэй. Өөртэй итгэж зорилгоо биелүүлэхийн төлөө хөдөлмөрлөх чухал” хэмээжээ.

 


Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …