Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 30. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 12. Бархасвадь гараг. Шийдэм одтой, нэг цагаан мэнгэтэй, цагаагчин тахиа өдөр.

                          Өдрийн наран 8 цаг 20 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Санал болгох мэдээ

Зурхай: Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …