Нийслэлийн Төрийн сан дансанд 102,450,000 төгрөг төлөгдсөн байна

hg Авто замаар зорчигчдын цаг хугацааг хэмнэн, аюулгүй байдлыг хангах зорлигоор замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан, хариуцлага тооцох болсон. Тиймээс 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ЗХУТөвийн хяналтын камерт илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн билээ.

Замын хөдөлгөөний удирдлагын төв “Монгол шуудан” ТӨХК-аар дамжуулан 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 18947 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна. Үүнээс гэрлэн дохионы зөрчил 5955, хурд хэтрүүлсэн зөрчил 12992 бүртгэгджээ.

Торгууль төлөлтийн байдлыг авч үзвэл нийт зөрчлийн  60,2 % буюу 102,450,000 төгрөгийг Нийслэлийн төрийн сан 200000985 дансанд төвлөрүүлсэн байна.

Хэрэв зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчийн оршин суух хаяг тодорхойгүй тохиолдолд утсаар болон тухайн баг хорооны холбогдох албан тушаалтантай хамтран торгуулийн мэдэгдэх хуудсыг хүлээлгэн өгч ажиллаж байна.

Дашрамд дурьдахад, “Монгол шуудан” ТӨХК нь торгуулийн мэдэгдэх хуудас хүргэлт 95,2 %-ийг иргэдэд хүлээлгэн өгч манай байгууллагатай  хамтран ажиллах гэрээний үүргээ давуулан биелүүлж байгааг дурдахад таатай байна.

Жолооч та хурд хэтрүүлж, гэрлэн дохио зөрчсөн бол МУ-ын захиргааны хуулийн дагуу 10,000 төгрөгөөр торгуулах тул замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна. Замын хөдөлгөөний удирдлагын төв

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …