Дональд Трамп: Ким Жөн Ун “Өвчтэй гөлөг” /видео/

Хойд Солонгос өчигдөр үүрээр Пёнандо мужийн Пёнсон гэх газраас алсын тусгалт баллистик пуужин харвасан. АНУ-ын Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Жеймс Маттис “Хойд Солонгос маш өндөр түвшний, тив хоорондын баллистик пуужин харвасан” гэж мэдээлсэн юм.

АНУ-ын ерөнхийлөгч тэргүүтэй албаны хүмүүс өчигдрөөс эхэлж хуралдан Пёньяны эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар төлөвлөж эхлээд байна. Ерөнхийлөгч Трамп Хятад, Өмнөд Солонгос, Японы төрийн тэргүүнүүдтэй уг асуудлаар мөн ярилцсан.

Мөн тэрээр Миссури мужийн Сэйнт Чарльз хотод татварын шинэчлэлийн талаар сонгогчдод танилцуулж байх үеэрээ Хойд Солонгосын удирдагчийг “Өвчтэй гөлөг” хэмээжээ. НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр шуурхай хурал зарлаад байгаа юм.



Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …