ХОНЬ (3/21-4/19)
Энэ өдөр үзэл бодлын тогтвортой байдлыг шалгана. Шалгалтыг амжилттай давсан хүмүүсийг шагнал хүлээж байна. Илүү тэвчээртэй, ухаантай, эелдэг, үнэний төлөө тэмцэж чаддаг хүмүүсийг хувь заяа ивээнэ. Хамтран ажиллагсадтайгаа ер бусын тааламжтай харилцаатай байна.
ҮХЭР (4/20-5/20)
Санамсаргүй юу ч тохиолдохгүй тул өдрийг тайван эхлүүл. Сурах, судалгаа хийх, энгийн гэр орны ажил хийхэд тохиромжтой үе. Мөрөөдлийнхөө талаар нухацтай бод. Учир нь бодитой төлөвлөгөө гаргасан цагт л ач холбогдлыг нь бүрэн ухаарна. Хуримтлагдсан эрч хүчийг ухаалаг зарцуулж, тааламжтай үр дүн гарга. Хувь заяандаа гомдоллох хэрэггүй. Тайвширах арга олоод хэрэгжүүл, дуусгахаас нь өмнө сэтгэл чинь сайхан болно.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хэт их бодлогошрох нь бодит байдлыг хүндрүүлэх болно. Ихрүүдийн олонхи нь өөрийн санаа бодолд итгэлтэй байх боловч сэтгэхүйн цар хүрээгээ нэмэгдүүлэхийн тулд бусдыг сонсох хэрэгтэй гэдгийг сана. Багаараа хүчин чармайлт гаргаж байгаа үед та хүн болгонтой хамтран ажиллаж тэднийг сонсох хэрэгтэй бөгөөд харин тухайн асуудлыг өөрийнхөөрөө хийж, шийдэж болно. Сайн найз тань таныг илүү нөхөрсөг болгох бөгөөд зүрх сэтгэлийг тань сэргээх болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Таны үйл ажиллагаа аз дагуулж энэ өдрийг аз жаргалтай тааламжтай болгоно. Мэлхийнхэний байр суурийг идэвхжүүлэх бизнестэй холбоотой үйл ажиллагаа нь санаанд тань нийцэж ашигтай байх болно. Шинэлэг зүйлийг сурч мэдэх нь оюун санаанд түлхэц өгөх тул сонирхсон сэдвүүд рүүгээ тэмүүл.
АРСЛАН (7/23-8/22)
Эмх цэгцгүй байдал эсвэл хэн нэгний хариуцлагагүйгээс хөдөлмөрийн бүтээмж буурч магадгүй. Орой нь ямар асуудал хамгийн чухал болох талаар оюун санаагаа цэгцэл. Дотны хүний тань харьцаа таны сэтгэлийг гонсойлгоно. Ажил хэргийн түншдээ болгоомжтой ханд. Энэ удаад биш ч гэсэн удахгүй хүндрэл учирч болзошгүй тул өрсөлдөөнд бэлтгэх арга хэмжээ ав.
ОХИН (8/23-9/22)
Хувиараа бизнес эрхлэгчид шинэ ажил эхлэхээ хэд хоног хойшлуулах нь дээр. Ирэх 7 хоногт таны бизнесийн зорилгод илүү тохирох үйлдэл баталгаатай болно. Хамгийн том амжилт бол өөрөө өөрийгөө ялах асуудал юм. Иймээс та өөрийгөө ялан дийлж дутагдлаа засч чадсан бол ямар нэг амжилтын үүд хаалга нээгдэх ойрхон байна. Ихэнхи охины ордныхон жилийн төлөвлөгөөгөө дахин эргэн харахад хүрнэ.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Ажлынхаа үүрэг хариуцлагаар өөрийгөө таниулж, таныг урагшлахад саад болж байгаа хүмүүсээс зайлсхий. Хэрэв та одооноос бэлтгэлтэй байвал шинэ ондоо амжилттай орох болно. Таныг удирддаг газар эсвэл ажилчид тань таны талд байх болно. Тэдний бодол санааны сайн талыг нь аваад, шийдвэрлэх гэж зовж байгаа асуудлуудаа зөвлөлд. Тэд мэдээж танд зөв зөвлөгөө өгөх болно. Тэвчээртэй байж, өөрийнхөө хариултын талаар удаан анхааралтай бод. Хурдан бодох нь тийм ч ухаалаг биш байна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Таны бизнес ойрын үед томоохон амжилтанд хүрнэ. Олон тооны харилцаа холбоо тогтоох магадлалтай. Гэрээ хэлцэл үр дүнтэй байх болно. Гэхдээ хэрвээ үйл явдлыг хурдасгах гэж оролдвол олон зүйлсийг алдах болно гэдгийг зөвлөе.
НУМ (11/22-12/21)
Таны эрүүл мэндээ анхаарах хэрэгтэй. Зарим нумынхан баяр тэмдэглээд шарталттай байна. Та амьдралынхаа хэв маягыг санхүүдээ тохируул. Та идэх дуршлаа өөрчил, өдөр тутамдаа шинэ хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Мөн сэтгэлээр унаж магадгүй. Тиймээс шинэ өөрчлөлт хийхийг хичээх хэрэггүй.
МАТАР (12/22-1/19)
Танд тавигдаж байгаа шаардлагууд бага зэрэг хэтэрсэн мэт мэдрэмж төрнө. Зарим хүмүүс танд нэмэлт ачаалал, дарамт үзүүлж байгаагаа мэдэхгүй байгаа бололтой. Та юу хийж чадах, юуг чадахгүйгээ хамгийн сайн мэдэхийн тулд хүн болгоны сэтгэлд нийцүүлэхийг хичээж ядарч унахаасаа өмнө үгүй гэж хэлэх цаг энэ байж болох юм.
ХУМХ (1/20-2/18)
Танд өсвөр насны хүүхдүүд байдаг бол тэд асуудал үүсгэнэ. Шилжилтийн насныхан эмзэг байж ертөнцийг “өөрийн” ба “бусдын” гэж хоёр хуваана. Тэднийхээ найз нөхдийг судал. Итгэлцлийн яриаг илэн далангүй өрнүүл. Таниас судасны өвчлөл, судасны өргөсөлт, шамбарам илрэх магадлалтай. Та ажилдаа ямар нэг зүйл өөрчлөхийг хүсвэл амархан биелэх боломжтой.
ЗАГАС (2/19-3/20)
Өнөөдөр од эрхсийн байрлал танд таатай нөлөө үзүүлнэ. Магадгүй та энэ өдөр ирээдүйн амжилтынхаа эхлэлийг тавьж ч мэдэх юм. Юу ч тохиолдож байсан эхэлсэн зүйлээ бүү орхи. Хойш бүү ухар. Шаргуу зорилготой, урагш тэмүүлсэн байдал танд амжилт аз авч ирэх болно. Та ямар ч ажил хийдэг байсан, сайн ажиллаж чадвал таны сэтгэл санаа өөдрөг болно.