Төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдаж авахыг хориглов

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл төсвийн хөрөнгө хэмнэх тухай захирамж гаргажээ. Захирамжид архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх ажлыг дэмжих зорилгоор аливаа баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээний үеэр төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдан авахыг хоригложээ. Ингэснээр нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, өмчит үйлдвэрийн газрууд төсвийн хөрөнгийг хэмнэж, үр ашиггүй зардлыг багасгах юм байна.

Санал болгох мэдээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

​Манай редакци 2025 оны 11 сараас эхлэн тодорхой баримтуудад тулгуурлан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн …