Хятадад Монголын шашин соёлтой холбоотой 200,000 гаруй ном, бичиг цаас хадгалаастай байна

Бурхны шашны сургаалын цогцолбор болох “Ганжуур” судрын Монгол, Төвдөөс гадна Санскрит, Пали, Хятад зэрэг хэд хэдэн хэл дээрх хувилбар нь өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн байдаг билээ. Төвд, Монгол хэл дээрх “Ганжуур” судар бол орчуулагдсан хэлбэрүүд гэдгийг бид мэднэ.

Монголчууд 1720 онд нийт 109 боть, дотроо 50 сая үгтэй “Ганжуур” судрыг модон дээр сийлж бүтээсэн байдаг. Тэгвэл саяхнаас Монгол оронд уламжлагдсан Төвдийн Бурхны шашны “Ганжуур” судрын төвд болон монгол бичгээр бичсэн хувилбарыг хувилж (сканердан), гэрэл зургийг нь авсан” болохыг Монгол хэл, Монгол уран зохиолыг судалдаг урд хөршийн судалгааны багийн ахлагч Чи Жинеү хэлсэн. Судрын уг “электрон” хувилбарыг интернетээс уншиж болохоор болсон байна.

Одоогоор Хятадад Монголын шашин соёлтой холбоотой 200,000 гаруй ном, бичиг цаас хадгалаастай байдаг. Харин тэдгээрийн олонх нь элэгдэж хуучирсан. Цаашлаад зарим нь мөөгөнцөртсөн байгаа аж.

Хятадын баруун хойд зүгт орших угсаатны их сургуульд Монголын 10,000 гаруй үлгэр домгийн хувилсан хэлбэрийг хадгалдаг.

Харин 1644-1911 онд амьдарч байсан Монголчуудын хэрэглэж байсан тод үсгээр бичсэн 384 номын эх хувилбарыг Шинжаан-Уйгарын судлаачид хадгалдаг байна.

 


Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …