ХОНЬ (3/21-4/19)
Ашиг орлого өснө. Гэвч түүний ихэнх хэсэг нь урсгал зардалд зарцуулагдана. Хуучны зээлдүүлэгчид мөнгөө нэмж төлөх шаардлага гарна. Тайван байж ажил хэргээ урьдын байдлаар явуул. Ресторанд хүлээн авалтан дээр, аян замд ч бусадтай нөхөрсөг харьцаа бүү тогтоо. Хэрэв таны хайр сэтгэл утгагүй болвол бүр дуусгавар болсон гэсэн үг.
ҮХЭР (4/20-5/20)
Од эрхэс таагүй уур амьсгалыг авчрах тул болгоомжтой урагшил. Биеийн эрч хүч тань буурах болно. Ажлын уур амьсгал сэтгэлийн дарамтаар дүүрэн байна. Та болон удирдлагууд тань гэнэт өөрчлөгдсөн уур амьсгалд зохих хэрэг гарна. Танд уурласан хүмүүстэй тохиролцох ямар ч эрч хүч байхгүй байна. Хий дэмий цаг үрэхгүйн тулд тийм хүмүүсээс холхон шиг бай. Өнөөдөр биеийн эрч хүчээ цэнэглэх бүтээлч арга замыг ол.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Таны нийгмийн амьдралд таатай, таагүй олон зүйл тохиолдоно. Од эрхэсийн чиг хандлага таны бие махбодийн эрч хүчийг сулруулах ч сэтгэлийн хөдөлгөөн мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Албан тушаалд тань ахиц гарч, шинэ ажлын санал ирнэ. Шийдвэр гаргах болон ямар нэгэн төлөвлөгөө зохиоход таатай байна. Гэр бүлийн уур амьсгалыг эерэгээр үргэлжлүүлэхийн тулд аливаа маргааныг эв зүйгээр зохицуулаарай. Эс бөгөөс хурцадмал байдал үүсч магадгүй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Энэ өдөр ноцтой уур амьсгал зонхилохын дээр далд сэтгэл хөдлөлийн байдалд байна. Өөрийгөө оролцуулах гэсэн олон үйл ажиллагаанд оролцож гунигтай байдлаасаа зугтах хэрэгтэй. Ер бусын гэнэтийн бэлгүүд эсвэл цагаан цайлган санаанууд таны зам дээр тосох болно. Сайн найзтайгаа өөрийн нөхцөл байдлаа хуваалцах нь их тухтай байна.
АРСЛАН (7/23-8/22)
Нэр төр, хүндэтгэл, атаархал сэтгэл зовооно. Шинэ танил чинь атаархсандаа таныг мэхэлнэ. Сэрэмжтэй бай зусардсан бялдууч хүмүүсээс хол байх хэрэгтэй. Хайр сэтгэлийн асуудал тогтвортой байж, өөртөө итгэлтэй өөдрөг байна. Гэр бүлийн сайн сайхан байдлын сэтгэл зүйн үндсийг өнөөдөр танихыг хичээ.
ОХИН (8/23-9/22)
Хэрвээ та хувийн харилцаандаа зүй ёсоор хүртэх зүйлээ хүсч байгаа бол амьдралынхаа энэ хамгийн чухал үед анхаарлаа хандуулах цаг болсон. Санхүүгийн шаардлага тань зардлаа хэтрүүлэхгүй байх боломжийг бууруулна. Өр зээл тавихын эсрэг байгаарай. Дараагийн хэдэн хоногт хайрттайгаа хамт байх ямар нэгэн төлөвлөгөө зохио.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Тэнцвэрт байдлаа хадгалж үлдэхийн тулд чухал зүйлсдээ анхаарлаа хандуулахыг хичээ. Бүхий л нөхцөлд хамтрагчаа хэрхэн үнэлж хайрладаг болохоо тэдэнд харуул. Жүжиг, уран сайхны салбарт мэргэжилтэй эсэхээс үл хамааран уран сэтгэмж дуудах болно. Дуртай зүйлээ хийхэд зориулсан хэдэн цаг чинь таныг жаргалтай болгож, тайвшралыг өгнө. Энэ үед учир битүүлэг байдал, далд явууллага сонирхлыг онцгой ихээр татах болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Эмэгтэйчүүдийн онгод орно. Сэтгэл санааны ихээхэн хөөрөлтэй байна. Тайван байдал, тэсвэр тэвчээр, болгоомж нь таны түшиг тулгуур болно. Өнөөдөр танд санал тавивал, яаралгүй хүлээж ав. Энэ нь тийм ч ашигтай бус санал байх болно. Ухаалаг бодит хүсэл мөрөөдлүүд тань удахгүй биелэлээ олно.
НУМ (11/22-12/21)
Аваар осолд өртөх, гэмтэж бэртэх магадлалтай. Ажилдаа томоохон өөрчлөлт хийх гэж хэт улайран зүтгэх хэрэггүй. Тэртэй тэргүй олигтой үр дүн гарахгүй. Үүний оронд хуучин төлөвлөгөөн дээрээ ажиллаж эртний түншүүдээ түшиглэсэн нь дээр. Шинэ түнштэйгээ хэл амаа ололцож чадахгүй ч найз нөхөд төрөл садан тань таны ажилд тус болохуйц үнэтэй зөвлөгөө өгч мэдэх юм.
МАТАР (12/22-1/19)
Энэ өдөр та юмны голыг нь олж ярих хандлагатай. Өөрийн үзэл бодол, зарчмын төлөө зогсож байгаа чинь биширмээр боловч таны бодол санааг хуваалцуулахаар хүмүүст шахалт үзүүлэх, хэт ятгахаас зайлсхий. Өөрийнхөөрөө зүтгэн хэрүүл маргаан үүсгэхээс зайлсхийж, хов жив, дэмий ярианд орооцолдохоос татгалз.
ХУМХ (1/20-2/18)
Осолд орж болзошгүй. Тамирчид, жолооч нар болгоомжтой бай. Гэхдээ худалдаа наймаанд одтой байна. Дэлгүүр явахдаа шийдвэрээ түргэн гарга, цаг бүү алд. Эс тэгвээс та хямдарсан үнээр олон ашигтай зүйл худалдан авах боломжоо алдана.
ЗАГАС (2/19-3/20)
Сэтгэл санааны тогтворгүйтэх, чанга хатуу үгээр бусдыг дайрах эсвэл чухал ажилд хөнгөн хуумгай хандах зэрэг нь албан ажилд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй ойр дотны хүнтэйгээ зөрчилдөхөд хүргэж мэдэх юм. Танд таагүй зүйл тохиолдож болзошгүйг од эрхсийн байрлал харуулж байгаа учраас үг хэлээ цэгнэж согтууруулах төрлийн ундаанаас хол байхыг хичээгээрэй.