Монголын гранж рокеруудын загалмайлсан эцэг гэгддэг Нисванис энэ жил 17 жилийн ойтойгоо золгож байгаа. Тэд амьд хөгжмийн ертөнцөд өөрсдийн гэсэн өвөрмөц өнгө аястай дуунуудаараа амьд хөгжим сонирхогчдыг байлдан дагуулж өнөөг хүртэл оршин тогтнож ирсэн юм.
“Нисванис” хамтлаг 1996 оны дөрөвдүгээр сарын 9-нд байгуулагдсан ба өнгөрсөн хугацаанд “Хүчилтөрөгч”, “Нисдэг таваг”, “Саарал үе” “Цуглуулга” нэртэй цомгуудаа гаргаж байсан юм.
Тэд удахгүй ахин нэг шинэ цомог гаргахаар төлөвлөжээ. Одоо цомгийнхоо дуунуудийг бичүүлж дуусч байгаа гэнэ.
Тэдний шинэ цомог 12 дуутай бөгөөд тэр бүр хөндөөд байдаггүй сэдэвтэй дуунууд орсон байна. “Нисванис” хамтлагийн дуунууд нь нэгэн хэвийн уйтгартай салсан салаагүй хайрын дуунуудыг бодвол, юмсын учир шалтгааныг гүн илэрхийлэн дуулсан байдгаараа онцлог. Тэдний шинэ цомгийн дуунууд амьд хөгжмийн ертөнцөд тун удахгүй тэсрэлт хийх нь гарцаагүй юм.
А.Хээ