Монгол бадарчин Амай: Залуудаа хөрөнгө бүү цуглуул, явж юм үзэж нүд тайл

Amai Zolbayar-н зураг.

Өөрийн нэрээр биш Монгол бадарчин хэмээх нэрээр нэрлэгдэх болсон Амай буюу Ж.Золбаяр ид хийж бүтээх насандаа хүнд өвчнөөр өвджээ. Тэрбээр энэ тухайгаа эмнэлгээс бичлэг хийж илгээсэн байна.

Дэлхийн 86 улсыг 11 жилийн турш тойрон аяласан Монгол Бадарчин Амай буюу Золбаярын аялалын нийт зардал 400 гаруй сая төгрөг болжээ. Гэсэн хэдий ч Африк улсад явж байхдаа туссан Малери өвчний улмаас бөөрний ажиллагаа нь муудаж бөөрний дутагдалд орсон бөгөөд сар бүр 2 сая төгрөг эрүүл мэнддээ зарлагадах болсон талаар харамсалтай мэдээг дуулгалаа.

Тэрбээр лайв бичлэгийнхээ үеэр  олон газраар аялаж, юм үзэж нүд тайлсан хүний хувьд, цэл залуу насандаа өвчин тусаад эмнэлэгт хэвтэж байхад хүнд ер нь юу гэж бодогддог, хүний амьдралд юу хэрэгтэй, яаж амьдарвал зүйтэй талаар, хүн өөрийгөө юунд сорьж яаж хөгжүүлж байвал зүгээр талаар залуучуудад мэдүүштэй олон сайхан зөвлөгөө өгчээ.

https://www.facebook.com/amai.mn/videos/10155092074128202/


Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …