Нотолгоонд суурилсан анагаах ухаан эрүүл мэндийн салбар дахь эмнэлгийн тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд чиг баримжаа болохын хувьд өнөө үед үүнгүйгээр хүнийг эмчилж, сувилна гэдэг учир дутагдалтай хэмээн үзэж байгаа. Эрүүл мэндийн салбарынхан өнөөдөр оюун мэдлэг, хийсэн зүйлээ хамт олондоо харуулах үүднээс “НОТОЛГООНД СУУРИЛСАН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ” сэдэвт онол практикийн, эрдэм шинжилгээний бага хурлыг 14:00-18:00 цагийн хооронд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн наймдугаар давхрын хурлын зааланд хийж байна.
Уг хуралд 32 илтгэл, судалгааны ажил ирүүлсний 12 нь харьяа байгууллагын илтгэл бөгөөд өнөөдөр эдгээрээс 14 илтгэлийг тавьж байна. Жишээлбэл: “Цагдаагийн албан хаагчдын өвчлөл болон хөдөлмөрийн чадвар алдалтад хийсэн судалгаа”, “Зэс бумба эмчилгээний давуу тал”, “Ээлжийн сувилагчдын нойр хомсдолын байдалд үнэлгээ өгөх судалгаа” зэрэг сэдвийн хүрээнд илтгэлүүд тавигдаж байна.
Хуралд эмнэлэг болон ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагуудын нийт 130 гаруй сувилагч, мэргэжилтэн, хууль зүйн харьяа байгууллагын 30-аад төлөөлөгч оролцож байна. Уг эрдэм шинжилгээний бага хуралд харьяа байгууллага, Нийслэлийн Цагдаагийн газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цэргийн төв эмнэлэг, тусгай мэргэжилтнүүд оролцож, илтгэлээ тавьж байгаа нь онцлог болжээ. Эрдэм шинжилгээний бага хурлын ном гарсан ба Анагаахын ШУ-ны Үндэсний Их Сургуулийн доктор, магистр нар илтгэлүүдийг шүүж байна.