Налайх дүүрэгт 2018 онд нар, салхины энергээр ажилладаг сэргээгдэх эрчим хүчний станц БНСУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар байгуулагдахаар судалгааны ажил хийгдээд явж байгаа. Тус төслийн гүйцэтгэгчээр KOSPO consortium ажиллаж байгаа бөгөөд тус консорциумын нэг Samwon Millennia компанийн захирал Жи-Хьюн Лий техник, тоног төхөөрөмж угсрах, цахилгаан нийлүүлэлттэй холбоотой урьдчилсан тооцооллыг гаргахаар долоо хоногийн хугацаатай Налайх дүүрэгт ажиллаж байна. Уг ажилтай холбогдуулан өчигдөр дүүргийн Засаг дарга болон бусад албаны хүмүүс тус компанийн захиралтай уулзсан юм. Уг уулзалтаар техникийн үзүүлэлт, дүүргийн эрчим хүчний хэрэглээний тодорхой хувийг эко шийдэл бүхий сэргээгдэх эрчим хүчээр хангах талаар зөвлөлдсөн юм.
НДЗДТГ