Польшийн Сабейн Дэмониа нэртэй гурван хүүхдийн ээж бүсгүй моделийн карьераа эхлүүлснээс хойш алдартай болжээ. Ганцаардал, сэтгэл гутралаасаа салахын тулд дотуур хувцасны модель болсон байна. Анх тэрээр өөрийн selfie-г авч цахим хуудсандаа тавих болсон.
Facebook дэх зурагнуудыг нь харсан зарим гэрэл зурагчин түүнд хамтарч ажиллах санал тавьжээ. 27 настай түүний зурагнууд олон сэтгүүлийн нүүрэнд гарч эхэлсэн байна. 2010 онд амьдралаа дээшлүүлэхийн тулд Англи руу нүүсэн. Анхандаа зөөгчийн ажил хийсэн нь амьдралд нь хүрдэггүй байв.
Харин дотуур хувцастай гэрэл зурагнууд авахуулах ажил нь түүнд хангалттай орлого авчрах болсон төдийгүй цахим хуудсандаа 125,000 дагагчтай болсон. Сабейн сард 8,000 ам долларын цалинтай болж, хүүхдүүдтэйгээ аяллаар явж эхэлсэн байна. Тэрээр “Би ядарсан ээж баймааргүй байсан. Харин жинхэнэ эмэгтэй хүн гэдгээ мэдэрмээр байсан болохоор интернетэд зурагнуудаа тавьж эхэлсэн. Амьдрал маань ч дээрдсэн.” гэжээ.
Зарим хүн түүнийг бага насны хүүхдүүдэд буруу үлгэр дууриалал болж байна гэж шүүмжилсэн ч Сабейн ийм зүйл дээр хүүхдүүдтэй нээлттэй байх хэрэгтэй гэж үздэг аж. Тэрээр хүмүүст хандаж “Миний хийж буй зүйл бас л нэг ажил. Миний хүүхдүүд ээжээсээ ичдэггүй. Тэгээд ч нүцгэн хүмүүсийн зураг интернетэд байж байдаг.” гэжээ.