Дональд Трампын бие сайнгүй байна уу? /видео/

Өнгөрөгч лхагва гаригт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цагаан ордонд Израилийн нийслэлийг Иерусалим хот гэж хүлээн зөвшөөрч буйгаа зарлах үеэр бие нь сайнгүй байгаа нь илт байлаа.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Хакаби Сандерс хэлэхдээ “Ерөнхийлөгчийн хоолой нь хатсан байснаас өөр ноцтой зүйл байхгүй” хэмээсэн. Ерөнхийлөгч Трамп ирэх оны эхээр эрүүл мэндийн үзлэгт орох ба шинжилгээний хариуг олон нийтэд хэлэх аж.

CNN агентлаг өдгөө 71 настай ерөнхийлөгчийн хиймэл шүд нь сайн суугаагүйгээс ярих үеэрээ ийм байдал үзүүлсэн байх хэмээсэн.

Ерөнхийлөгч Трамп Хиллари Клинтонтой мэтгэлцэх үеэрээ болон Азийн орнуудад хийсэн айлчлалынхаа өмнө яриа хийхдээ бас хэл яриа нь ээдэрч байсан. Түүний эмч Харольд Борнштейн ерөнхийлөгчийг эрүүл мэндийн ямар нэг ноцтой асуудалгүй гэж хэлсэн.

Ямартай ч түүнийг дэлхий дахинтай холбоотой чухал шийдвэрүүд гаргахад эрүүл мэнд нь нөлөөлөх вий гэж санаа зовницгоож байгаа аж.

 


Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …