Налайхын уурхайчдын дунд гар бөмбөгийн тэмцээн боллоо

Энэ онд Налайхын уурхайгаас нүүрс олборлож эхэлсний 102, Налайхын Их уурхайг улсын мэдэлд авсны 95 жилийн ой тохиолдуулан Их уурхайд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа 40-с дээш насны уурхайчдын дундах “Гар бөмбөг”- ийн тэмцээн Уул уурхайн аврах ангийн Спорт зааланд зохион явууллаа.
Тэмцээний нэгдүгээр байрт 4 дүгээр хорооны ахмад уурхайчид шалгарсан бол, 2 дугаар байрт 1 дүгээр хороо, 3 дугаар байрт 7 дугаар хорооны ахмад уурхайчдын баг тамирчид шалгарлаа.


Мөн одоо ажиллаж байгаа болон залуу уурхайчдын дунд сагсан бөмбөгийн тэмцээнийг Голомт цогцолбор сургуулийн спорт зааланд зохион байгууллаа. Тэмцээнийг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нээж үг хэлэн, баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүслээ.


Тэмцээнд 13 баг оролцож өрсөлдсөн бөгөөд алтан медаль шилжин явах цомын эзнээр Энхсайхан ахлагчтай баг шалгарлаа. 2 дугаар байр, мөнгө медалийг Б.Аргонбек ахлагчтай бол эзэлсэн бол хүрэл медалийг Х.Бауржин ахлагчтай баг тамирчид тус тус хүртэж шагналаа дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг, тэмцээнийг хамтран зохион байгуулагчдаас гардан авлаа.
Уурхайн ойг тохиолдуулан спортын тэмцээнийг дүүргийн ЗДТГ, Ойг зохион байгуулах комисс, БТСХ, Таван шүтээн ХХК, 6 нөхөрлөл, уурхайчин н.Золжаргал нар хамтран зохион байгуулсан юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …