Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбатын урлах ухааны онолын цуврал номын нээлт өнөөдөр Төрийн түүхийн музейд боллоо. УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн соёл, шашны зөвлөх Ц.Хулан, Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц болон шавь нар нь оролцож, номын нээлтэд зориулсан үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Урлах ухааны онолын 33 цуврал ном хийхээр төлөвлөөд байгаагаа бурханч лам Г.Пүрэвбат нээлтийн үеэр танилцууллаа.
Цуврал номыг монгол түмний уламжлалт бурхны шашин XX зууны эхээр тасран мөхсөнөөс хойш эдүгээ дахин сэргэж буй энэ үед их таван ухааны нэг болох урлах ухааныг сэргээн хөгжүүлэх суурь гарын авлага болгон гаргаж байгаа гэж тэрээр хэллээ.
Энэхүү номонд орсон монголчуудын урлах ухааны 36 төрөл зүйл бүхий судалгааны зургуудын эхийг бэлтгэхэд Монголын бурхны шашны Урлахуй ухааны дээд сургуулийн оюутнууд тусалсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.