Болгар улсын Русе хотын дуурийн театрын уран бүтээлчид Пуччинийн “Турандот” дуурийг өнгөрсөн сарын 30-ны өдөр 19:00 цагт “Theater Hall”-д толилуулсан байна. Уг дуурийн театрт манай улсын уран бүтээлч Д.Баясгалан ажилладаг.
Тэрээр анх 1986 онд мэргэжлийнхээ чиглэлээр суралцахаар Болгарт ирж байжээ. 1994 онд сургуулиа төгсч, 2001-2005 оны хооронд мастертаа суралцсан. Түүнийг Болгарын дуурийнхан дуулахад хүнд сопран хоолойг чадварлаг гаргадаг хэмээн өндрөөр үнэлдэг.
Тэрээр Европ, Азийн орнуудын олон театрт дуурь дуулсан. Мөн хэд хэдэн шагнал хүртсэн ажээ.