“Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” –ыг “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” болгон өөрчиллөө

p184qeck4d1c8bvafpp31odr2801Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” НӨҮГазрыг “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ болгон өөрчлөх тухай Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. 2012-2016 оны  нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон нийгэм эдийн засгийн зорилтыг ханган биелүүлэхэд хотын шинэ дэд төвүүд, суурьшлийн бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу инженерийн дэд бүтэц бие даасан дулааны шинэ эх үүсвэр, бага оврын цэвэрлэх байгууламж,  дулаан хангамж,  цэвэр бохир усны шугам сүлжээг барьж байгаа тул иргэд, хэрэглэгчдийн тав тухтай байдлыг хангах, инженерийн байгууламжийн техник технологи, ашиглалтын бодлогыг эхнээс нь зөв төлөвлөн хэрэгжүүлэх зорилгоор “Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” –ыг “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” болгон нэр, дүрэм, бүтэц зохион байгуулалтыг нь өөрчлөх шаардлагатай болсныг хэллээ. Ингэснээр нийслэлд хэсэгчилсэн дулаан хангамжаар одоогоор ашиглагдаж байгаа 200 халаалтын зуухны техник, технологи ашиглалтын бодлого зохицуулан, агаарын бохирдлыг бууруулах, нэгдсэн удирдлагын төвтэй нягт уялдаа холбоотой хамтран ажиллаж, хэсэгчилсэн инженерийн байгууламжийн мэдээллийн нэгдсэн сангийн систем бий болох юм. Тэргүүлэгчид хэлэлцэн олонхийн саналаар тогтоол гаргаж баталлаа.

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …