Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал боллоо

Өнөөдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо. Уг хурлаар хоёр асуудлыг авч хэлэлцсэн ба холбогдох газар, хэлтсийн дарга нар болон мэргэжилтнүүд оролцсон.

Ядуурлыг бууруулах хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нийслэлийн дэд хөтөлбөр батлах тухай” , Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбямба “Хурлын ажлын албаны бүтцэд өөрчлөлт оруулах тухай” асуудлыг оруулж танилцуулсан.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрийн онцлогт тохирсон хэлбэрээр мэдээлэл авах, нийгмийн харилцаанд бусадтай адил тэгш оролцох нөхцөлийг бүрдүүлэх зорилт болон эрх зүйн чиглэлийн талаар танилцуулсан ба хэлэлцсэн хоёр асуудлыг тодорхой биш гэж үзэн цуцаллаа.

 


Санал болгох мэдээ

Зуны асуудлаа шийдэж амжаагүй байхад өвөл хаяанд ирлээ

Зуны бүтээн байгуулалт, зам засварын ажлууд бүрэн дуусаагүй, сольж шинэчлэх ёстой замын хашлага, боржурын ажил …