“Алтан товч” зохиолын нууцыг тайлбарлалаа /Цуврал 1/

1973 онд “The Monuments of the Written Language of the East” нэртэй бүтээл гарсан байдаг. Уг номны 12-р хуудсанд “Алтан товч” зохиолын талаар дурджээ.

Монголын түүхийг өгүүлдэг энэхүү зохиолыг 17-р зууны дунд үед байсан Монголын эрдэмтэн Гүүш Лувсанданзан “Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан Товч хэмээн оршвой” гэсэн нэрээр зохиож, Чингис хаанаас эхлэн Лигдэн хаан хүртэлх үеийг хамруулсан байдаг.

Уг ном нь эрдэмтдийн дунд Луу Алтан товч хэмээн алдаршжээ. Алтан товчийн жинхэнэ эх болох хулсан үзгийн бичмэлийг 1926 онд судар бичгийн хүрээлэнгийн дарга Жамъян гүн Дорнод аймгийн Баян түмэн хошууны Еншөөбү овгийн тайж Дарь гэдэг хүнээс олж авснаар Луу Алтан товч нь Монголын түүх уран зохиолын ховор чухал судалгааны үнэт материал болж Монголч эрдэмтдийн анхаарлыг татжээ. А. Мостирет Алтан товчийн ач холбогдлийг үнэлж:

“Алтан товчид Нууц Товчоонд байдаг зүйлсээс гадна 12, 13-р зууны үеийн бусад түүхэн материал байна. Уг зохиол Монголын эртний түүхийг судлах материал болох төдийгүй асар их утга зохиолын материал билээ. Эртний уран зохиолд цөөн бус яруу сайхан бүтээлийг үлдээж хоцроосон гавьяа нь зөвхөн Алтан товчид бий”
хэмээн онцлон тэмдэглэжээ. Алтан товчийг эрдэмтэн Ц. Жамсрааноо, академич Б. Ринчен нар онцгойлон судалсан байдаг.

“Луу Алтан товч”-д “Монголын нууц товчоо”-ны 282 зүйлээс 233 зүйл нь бараг хэвээрээ байхаас гадна “Монголын нууц товчоо”-нд байхгүй олон нэмэлт бүлэг байх тул “Монголын нууц товчоо”-ны монгол эхийн нэг хувилбар гэж эрдэмтэд үздэг бөгөөд Монголын төдийгүй Дэлхийн хэмжээний үнэ цэнэтэй бүтээл юм.

Алтан Орд

Алтан Орд нь Их Монгол улсын бүрэлдэхүүн хэсэг, Чингис хааны ач Бат хааны удирдлаган дор Зүүн Европын Ижил мөрний сав газар буюу Кипчакт оршин тогтносон Монгол, Татарын улс юм. Чингисийн залгамжлагч Өгэдэйн Орос руу илгээсэн гурван довтолгооны нэгийг 1235 онд Бат хан удирдан явсан юм.

Монголчууд Урал мөрөнг 1237 онд гатлан төв Орост нэвтрээд Москва, Киев зэрэг олон хотуудыг довтлон эзэлжээ. Оросоос Монголчууд Польш, Силез, Унгарт очиж 1240 онд Люблин, Харьковыг газартай тэгшилсэн байна. Бат 1241 оны дөрөвдүгээр сард Легницийн ойролцоо Силез, Польш, Тевтоны цэргийн нэгдсэн армийг бут цохисон.

Неостадын бэхлэлтээр довтолгоо зогсож, зүүн зүг буцан Ижил мөрний савд Бат өөрийн гоёмсог торгон гэрээ барьжээ. XIV зууны сүүлээр Алтан ордны улс Мускови (Москва)-ийн бослогуудаас сульдсан ба Төмөр 1395 онд Алтан Ордны улсыг нэгтгэсэн ч түүнийг нас бармагц Астрахан, Казань, Крым, Сибирь гэх дөрвөн улсад хуваагдаж XV зууны сүүл, 1480-аад онд гуравдугаар Иван Василевич татвар төлөхөө больж эсэргүүцэл хурцадсанаар Монголчуудын ноёрхол оршин тогтнохоо больсон байна.

“Алтан товч”-д Есүхэй баатар нас барахад Тэмүүжиний гашуудсан тухай шүлэг, Бардан баатрын гэргийн тухай тодорхой бичсэн, Чингисийн есөн өрлөгтэй өнчин хүү сэцэлсэн зэрэг “Нууц товчоо”-нд байдаггүй олон зүйл бий.

 


Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …