Улаанбаатар хот хамгийн бага өртөгтэй Азийн гурван орны тоонд оржээ

1971 онд байгуулагдсан Английн ECA International байгууллага Азийн орнуудаар аялах аялагчид хоол болон байрны үнэд хэдэн төгрөг төлдөг, ер нь тэдгээр оронд орон сууц, цалин хөлс хэд байдаг, хөдөлмөрийн хууль нь ямар байдаг талаар судалгаа хийжээ. Азийн хамгийн бага өртөгтэй гурван оронд Малайз, Гайана болон Монгол орсон. Ингэхдээ Улаанбаатар хотын тээврийн хэрэгсэл, хоол, хувцас, байр орон сууц, түрээс, үзвэр үйлчилгээний үнийг судалсан аж. Өмнө нь Economist Intelligence Unit байгууллагаас Амьдралын өртгийн судалгаа хийж дэлхийн хамгийн өртөг багатай, өртөг өндөртэй хотуудын жагсаалтыг гаргаж байсан. Уг байгууллагын судалгаагаар дэлхийн хамгийн өртөг багатай хотод Замбийн Лусака орсон юм.

 


Санал болгох мэдээ

Төсвийн тодотгол: Хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтыг эхлүүлнэ

Дэлхийн улс орнууд эдийн засгийн нөхцөл байдалдаа тохируулан төсвийн тусгай шаардлагуудаа өөрчилдөг. Манай улс өмнө …