Эх орондоо чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болгох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор нийт 39 өвчнөөс долоог нь 2017 онд эх орондоо эмчилдэг болсон билээ.
Харин 2018 онд 28-ыг нь эмчилдэг болохоор эмч мэргэжилтнүүдээ Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй оронд сургахаар төлөвлөж байгаа бөгөөд олон улсын харилцагч салбарын нэгт байгууллагууд, их дээд сургуульд суралцуулахаар шийдвэрлэжээ.
Энэ хүрээнд өнөөдөр эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, энэ сард Япон, БНСУ-д суралцахаар явах гэж буй эмч нартай уулзлаа.
Сургалтад оролцох эмнэлгүүд:
Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/
Улсын Гуравдугаар төв эмнэлэг /УГТЭ/
Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/
Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/
Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв /ЗӨСҮТ/
Эмгэг судлалын үндэсний төв /ЭСҮТ/-ийн нийт 43 эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүд 14 хоногоос 6 сарын хугацаатайгаар зургаан чиглэлээр сургалтад хамрагдах аж.
Суралцах чиглэл:
Элэг шилжүүлэн суулгах
Ясны чөмөг шилжүүлэн суулгах, үүдэл эсийн банк байгуулах технологи
Хавсарсан хүнд гэмтлийн үеийн мэс засал
Иммуногистохимийн эмгэг судлалын шинжилгээ
Халдварт өвчний үүсгэгчийн генийн дараалал тогтоох арга зүй
Мөч хадгалах боломтой үеийн хадврын нөхөн сэргээх эмчилгээ
Электорфизиологийн оношилгоо, эмчилгээ
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ эхний ээлжинд БНСУ, Япон улсад 43 эмч багаараа суралцахаар удахгүй явна.
Энэхүү арга хэмжээ нь иргэдийн гадаадад явж эмчлүүлэх урсгалыг багасгах, эмч мэргэжилтэнүүдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор хийгдэж буй ажил.
Сургалтад хамрагдаж ирээд сурсан, мэдсэн, олж авсан туршлагаа бусдадаа түгээх, сургагч багш болж, үр дүнтэй ашиглах тал дээр анхаарах хэрэгтэйг хэллээ.
Эх сурвалж: ЭМЯ