“Miramax” кино компанийг үүсгэн байгуулагч Холливудын алдартай найруулагч Харви Вайнштейны хүчирхийлэл, бэлгийн дарамтыг тойрсон асуудал ил болсоор.
Харви Вайнштейн бэлгийн дарамтад Холливүүдийн алдартай жүжигчин Салма Хайек өртөж байжээ. Жүжигчин бүсгүй энэ тухай өнгөрсөн даваа гаригт New York Times-т ярьсан юм.
Вайнштейн Салма Хайек руу хамт шүршүүрт орох, шүршүүрт орж байгаагаа түүнд харуулах, өөр эмэгтэйтэй хамт нүцгэлэх зэрэг шаардлагыг биелүүлээгүй өнгөрөөсөн гэж хэлсэн. Цаашлаад Харви Вайнштейн Салмагийн 2002 онд тоглосон Frida киног сүйрүүлнэ хэмээн заналхийлсэн тул түүний шаардлагын дагуу эмэгтэй хүнтэй дотно байдалтайгаар бүжиглэдэг хэсгийг тоглож байжээ.
Frida кинонд Салма Хайектай хамтран тоглосон жүжигчин Антонио Бандерас Дэвид Алфаро нэртэй залуугийн дүрд тоглож байсан. Тэд 2003 онд “Мексикт нэгэн удаа” кинонд мөн хамтран тогложээ.
Антонио “Миний найз Салма Хайек Харви Вайнштейны дуулианы нэг хэсэг болоод байгаад сэтгэл хямарч байна. Салма бол хүний сайн найз байж чаддаг, үнэнч, шударга хүн” хэмээсэн байна.