2018 онд  баяжих ордууд

1. Охин

Зорилгодоо хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөдөг орд. Тэдний хувьд хөдөлмөр нь амьдралынх нь утга учир болсон. Тэд төгс байхыг хичээдэг, өөрсдийн ажил мэргэжилдээ чадварлаг, аливаа даалгаврыг чанартай, ухамсартайгаар дуусгаж чадна. Тэд илүү цагаар ажиллахад ч бэлэн. Нохой жил тэдний хичээл зүтгэлийг үнэлж харамгүй шагнал буулгана. Тэднээс онцын гоц гойд зүйл огт шаардахгүй. Байдгаараа хичээгээд л хөдөлмөрлөөд л яв.

Перфекционизм тэднийг амжилтын замд хүргэнэ. Хөдөлмөрч хичээнгүй зан нь тэднийг бусдаас онцгойруулна. Одод тэдний замыг зааж туслах ажээ. 2018 оны томоохон арга хэмжээн дээр цагаан, шаргал, оранж эсвэл саарал өнгийн хувцас өмсөхийг зөвлөж байна.

2. Хилэнц

Тэд хэн нэгнээр хийлгэх гэснээ хийлгэж чаддаг хүмүүс. Худалдах, итгүүлэх, хэлцэлд хүрэх зэрэг чадварууд цусанд байгаа. Тэд өөрсдөө сониуч зантай. Чадварлаг мөрдөгч болж чадна, ямар нэгэн гэрээ хэлцлээс ашиг гаргаж чаддаг. Нохой жилд тэд баяжна. Гэхдээ жилийн эхний саруудад хэд хэдэн давааг амжилттай давах хэрэгтэй. Магадгүй зарим нь ялагдал хүлээхийг үгүйсгэхгүй. Энэ бүгдээс туршлага сууж чадвал хөлгүй баян болно. Чухал уулзалтад улаан эсвэл чернилэн ягаан өнгийн хувцас өмсөж очоорой.

3. Арслан

 

Одод мөнгө хайрлана. Тэд удирдаж, чухал шийдвэр гаргаж чаддаг. Анхаарлын төвд байхыг хүсэх бөгөөд өөрийгөө өндрөөр үнэлж чадах чадвар нь амжилтын нууц болно. Нохой жил тэдэнд амжилт авч ирнэ. 2018 онд банкны ямар нэгэн хэлцэл хийхэд амжилт олно. Чухал уулзалтад бор, шаргал өнгийн хувцас өмсөөрэй. Гэхдээ шаргал өнгийг хэтрүүлж болохгүй шүү.

4. Үхэр

 

Тэд мэдрэмжээ дагадаггүй. Харин бодит байдал, логик дүгнэлтийг илүүд үздэг. Тэгвэл од эрхэс тэдний энэ занг шагнах юм. Ажил хэргийн түншүүд нь тэднийг итгэлтэй, тогтвортой гэж үнэлдэг. Энэ мэт зан чанар агуулж байгаа хүмүүс яаж ч ядуу байх вэ дээ? Эрсдэлээс бүү ай, Нохой жил таныг шагнана. Тансаглах эсвэл олон зүйлд үсчих нь хоосроход хүргэж мэдэх юм. Чухал уулзалтад цагаан, ногоон хувцас өмсөж очих хэрэгтэй.

5. Мэлхий

Тэд бусдыг хөгжихөд түлхэц болдог. Өөрсдийгөө ч хөгжүүлэхээ мартахгүй. 2018 онд шинэ шинэ санаануудаар баян жил байх болно. Уран бүтээлч сэтгэлгээ, сониуч зан нь тэднийг амжилтад хүргэж, баян болгоно. Хамгийн чухал нь өөрийнхөө үзэл бодолд үнэнч байх хэрэгтэй. Таны санаа сонирхолтой бөгөөд үр өгөөжтэй байх болно. Тиймээс хэтэвчээ томруулах хэрэгтэй. Чухал уулзалтад очихдоо цэнхэр, мөнгөлөг өнгийн хувцас сонгоорой.

Дээрх таван орд 2018 онд хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэнэ. Энэ жагсаалтад ороогүй ордууд сэтгэл санаагаар битгий унаарай. Мэдээж хөдөлмөрлөж чадвал таныг үр дүн хүлээж л байгаа. Хамгийн гол нь өөртөө итгэж, аливаа эрсдэлээс айлгүй, зоригтой алхмуудыг хийхийг зөвлөж байна.


Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …