Европт 7 өдөр /видео/

Швейцари улс цаг, бяслаг болон шоколадаараа алдартай. Үүнээс гадна үзэсгэлэнтэй байгаль хот, тосгод нь жуулчдыг ихээр татдаг билээ. Герман, Франц, Итали, Австри ба Лихтенштейн улстай хиллэдэг. Нийслэл Берн хот бөгөөд 8,507,490 хүн амтай. Герман, Франц, Итали, Руманш гэсэн дөрвөн хэлийг үндэсний хэл гэж үздэг.

Хэрэглээний төвшинд англи хэл нэлээд түгээмэл тархсан. Швейцари улс төвийг сахих эртний уламжлалтай бөгөөд 1815 оноос хойш дайнд ороогүй. Энд Олон Улсын Улаан Загалмайн Нийгэмлэг, Дэлхийн Худалдааны Байгууллага, НҮБ-ийн Европ дахь хоёр төв байр байрладаг.

Швейцарийн латин нэр буюу Confoederatio Helvetica гэдэг нь Альпийн бүс нутагт амьдарч байсан эртний Кельт гаралтай Хельвет аймгийн нэрээс гаралтай юм. Швейцари улсын байгуулагдсан огноог уламжлал ёсоор 1291 оны 8 сарын 1 гэж үздэг учир энэ өдрийг үндэсний баярын өдөр хэмээн тэмдэглэдэг.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …