Олон улсын жүдо бөхийн холбооны чансаа өндөр “World masters” тэмцээн өчигдөр ОХУ-ын Санкт-Петербург хотноо эхэллээ. 200 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 46 орны 212 жүдоч өрсөлдөх бөгөөд жин тус бүрийн чансааны тэргүүн 16 бөх урилгаар оролцдогоороо онцлогтой. Тус тэмцээнд манай улсаас есөн жүдоч уригдсан. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэй гурав, эмэгтэй дөрвөн жингийн барилдаан болоход манай жүдочид хоёр алт, хоёр хүрэл, мөн шагналт тавдугаар байрт хоёр жүдоч орж, багийн дүнгээр Японы ард хоёрт бичигдэв.
Жин тус бүрийн тэргүүн 16 бөх уригддаг “World Masters” тэмцээнд Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа дөрөв дэх удаагаа түрүүллээ.
Ингэснээр тэрбээр “World Masters”-д дөрөв түрүүлж буй дэлхийн анхны бөх болж байна.Тэмцээний эрэгтэйчүүдийн -66кг-д ОУХМ Г.Хэрлэн түрүүлж алтан медаль, эмэгтэйчүүдийн -48кг-д М.Уранцэцэг хүрэл медаль, эрэгтэйчүүдийн -60кг-д зодоглосон Д.Амартүвшин гавьяат хүрэль медаль тус тус хүртсэн юм.