АНУ-ын Флорида мужийн 94 настай Хаунита Фитцжералдыг төлбөрөө төлөөгүй хэмээн 2011 оноос хойш амьдарсан асрамжийн газраас нь хөөжээ. Үүний дараа Хаунита цагдан хорих газарт хоёр шөнийг өнгөрүүлсний дараа мужийн албаныхан түүнийг өнгөрөгч пүрэв гаригт “Lake County” хорих газраас сулласан байна.
Настан “National Church Residences Franklin” нэртэй асрах газарт амьдардаг байсан агаад өөрийг нь хөөх үед юу болоод байгааг ойлгоогүй аж. Сүүлийн гурван сарын төлбөрөө хийгээгүй учир түүнд ийм арга хэмжээ авсан тухай дээрх газрын эзэн мэдээлсэн.
Харин “Independend”-д бичсэнээр асрах газрын эзэгтэй өөрийг нь байлгахгүй гэсэндээ санаатай төлбөрийн мөнгийг аваагүй хэмээн настан мэдэгдсэн байна. Өөр мужид хүү нь байдаг ч түүнээс тусламж авахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Шоронгоос гарсныхаа дараа Флоридагийн гэр оронгүй хүмүүст байр жуулчилдаг газрынхантай уулзаж түр амьдрах газартай болох талаар хүсэлтээ хэлжээ.